Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумуудаар 10.3-16.5 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдаар 11.1-15.7 градус хүйтэн, Өндөр уулын бүсийн сумдаар 7.8-15.0 градус хүйтэн байв. Агаарт хамгийн дулаан өдөртөө 7 градус дулаанаас 9 градус хүйтэн байлаа.Хамгийн хүйтэн Булганд 27 градус хүйтэн байсан. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй. 10 хоногийн сүүлийн өдрүүдэд Фён салхины нөлөөгөөр нийт нутгаар огцом дулаарах, агаар хөрсөнд нэмэх температурт орох үзэгдэл ажиглагдсан байна. Их нууруудын хотгорын сумуудын нутгаар +7 градус хүрч дулаарсан. Манхан суманд +7 градус хүрсэн. Нийт нутгаар харьцангуй дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 10-17 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 10 градус дулаанаас 7 градус хүйтэн байсан ба хамгийн бага температур шөнөдөө 22-31 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн Булган сумдад 31 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногийн сүүлийн өдрүүдэд Алтайн өвөр говийн болон Их нууруудын хотгорын сумдын нутгаар 11.4 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Мянгадад 4.1 мм, Зэрэг, Дарвид 1.2 мм Жаргалант,Чандмань,Эрдэнэбүрэн,Дөргөн, Манхан, Булган, Үенч, Алтай сумдад 0.0-1.1 мм цас орсон. Өндөр уулын бүсийн сумдад цас ороогүй.
Салхи(Wind): Энэ10 хоногийн сүүлийн өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байсан. Фён салхи салхилж салхины хурд Дуут, Ховд суманд 28 м/с, Чандманьд 27м/с, Мөнххайрханд 24 м/с, Жаргалантад 23 м/с, Мөстөд 21 м/с, Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Цэцэг сумдад 16-18 хүрч цасан болон шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар салхины их хурд секундэд 1-15 м/с байлаа. Энэ 10 хоногийн эхээр салхи шуурга багатай харин 10 хоногийн сүүлээр салхи шуургатай байлаа.
Цас(Snow): Нийт нутгийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан Алтайн өвөр говийн сумдаар 4-11 см орчим 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.02 г/см3 , гуу жалгандаа 20-30 см байна. Дарви, Зэрэг, Мянгад, Цэцэг, Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн суманд 1-3 см зузаан 5-9 баллын цастай. Жаргалант, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд сумдад төвдөө цасгүй байна. Алтай салбар уулсаар цастай байна. Нийт сумдаар өвөлжилтийн байдал хэвийн харин цас ихтэй Алтайн өвөр говийн сумдаар хүндэрч болзошгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилтийн бусад ажил үргэлжилэн явагдаж байна. Манай сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Энэ арав хоногт салхины нөлөөгөөр огцом дулаарах эргээд хүйтрэх үзэгдэл ажиглагдлаа. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад цас нэмж орсон.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногийн сүүлээр Фён салхины нөлөөгөөр хүйтний эрч суларч агаар хөрсөнд огцом дулаарах үзэгдэл ажиглагдсан. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмж орсон. Өндөр уулын бүсийн сумдаар харьцангуй хүйтний эрч сулавтар байна.
- Салхины их хурд Ховд суманд 28 м/с хүрсэн.
- Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
- Хамгийн их цастай байгаа нь Алтай, Булган,Үенч 4-11 см зузаан цастай.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 01 дүгээр сарын 11-нд